
Ванкүвэр хотноо олон улсын уран зургийн уралдаанд амжилттай оролцсон зураач Ч.Болорын Монгол орны байгалийн яруу тансагийг харуулсан тосон будгийн 30 гаруй бүтээл бүхий үзэсгэлэн 5 дугаар сарын 24-ний өдөр Оттава хотноо нээгдлээ.
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Канад Улсад суугаа элчин сайд Я.Ариунболд, ЭСЯ-ны хамт олон болон Оттава дахь монголчууд өргөнөөр оролцов.
Үзэсгэлэнд Ч.Болороос гадна Монреалд амьдарч буй зураач Т.Гантулга, Оттавад оршин суугаа зураач Ц.Бямбатуяа нар мөн өөрсдийн бүтээлийн дээжээс толилуулжээ.
