
Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 28-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 148 дахь өдөр бөгөөд он дуусахад 217 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 8 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 24, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин эмгэг ирэх гэнэ. Энэ өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2652.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 383.90, вон 2.24 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- НҮБ-ын "Энхийг сахиулагчдын өдөр"-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт 11.00 цагт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга (Офицеруудын ордон)-ын концертын танхимд болно.
- 11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06-р сарын 01-ний өдрийн нэгдсэн арга хэмжээний тухай болон “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Орхон аймгийн иргэд тэр дундаа цагаан шорооны хор хөнөөлд голлон өртдөг 12000 гаруй иргэд нэгдэн “Цагаан тоосны аюулаас ирээдүйгээ аврах хөдөлгөөн”-ийг байгуулсан. Тэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шаардлага хүргүүлсэн тухай болон Эрдэнэтэд үүсээд байгаа энэхүү асуудал хэрхэн даамжирч нөхцөл байдал хүндрээд байгаа талаар мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас “Эн Би Си” ХХК-ийн удирдлагууд TV8 телевизтэй холбоотой асудлаар тайлбар хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Сайдуудыг огцруулах нь хэнд ашигтай талаар болон 1072 хувьцааны асуудлаар иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа.
- MN-Мэдээллийн төвд 12.30 цагаас сүрьеэгийн тархалтын асуудлаар ЭМЯ-ны гадаа жагсаал зохион байгуулагчид хэвлэлийнхэнд хандлаа.
- 11.00 цагаас Сүхбаатар дүүрэг 3-р хороо 8 байранд /хуучин 100 дэлгүүрийн хажууд/ Дэлхийн оюуны Академиас "Сод мэргэн гавьяат" шагналыг Речингийн Хатанцэцэг болон түүний нөхөрт гардуулах үйл явдал болох юм байна.
- Ардчилсан оюутны холбооны залуус 13.00 цагаас Монгол Ньюс мэдээллийн төвийн байранд тавдугаар сарын 30-ны эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээ мэдэгдэж хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1998 онд Пакистан улс түүхэндээ анх удаа цөмийн туршилт хийж гүйцэтгэжээ. Тиймээс жил бүрийн энэ өдрийг "Youm-e-Takbir" буюу "Агуу их өдөр" хэмээн тэмдэглэдэг болсон байна.
- Мөн Непал улсад Тусгаар тогтнолын өдөр тохиож байгаа юм байна.
- 1999 онд Италийн Милан хотноо Леонардо да Винчигийн "Сүүлчийн зоог" уран бүтээлийг нөхөн сэргээснээр 22 жилийн дараа олонд танилцуулжээ.
- 2010 онд Энэтхэгт экспресс галт тэрэг осолдож, 148 зорчигч амь насаа алджээ.
- 1996 онд АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтоны бизнесийн хамтрагчид байсан Jim McDougal, Susan McDougal,, im Guy Tucker нар луйврын хэрэгт буруутгагджээ.
- 2002 онд сүүлчийн ган тээрмийн эзэн "Дэлхийн Худалдааны Төвийн талбай"-гаас хасагдлаа.