
Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн махны үйлдвэрт гарал үүсэл нь тодорхойгүй, зүй бусаар хорогдсон малын 20 тонн үхрийн махыг энэ сарын 23-нд дүүргийн мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтаар илрүүлсэн.
Тус махнаас 7 дээж авч шинжилхэд махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэгширсэн үнэртэй, махны биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрэхгүй байжээ. Иймд тус мах нь хүнсэнд зориулан бэлтгээгүй, зүй бусаар хорогдсон малын мах болохыг тогтоожээ.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулж, ариутгал халдваргүйтгэлийн ажил хийх аж.