
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 4 сард 346 болж, өмнөх оны мөн үеэс 24 (6.5%)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 411 болж, өмнөх оны мөн үеэс 29 (6.6%)-өөр буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 4 дүгээр сард 78 болж, өмнөх сараас 2 (2.6%)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 94 болж, 7 (8.0%)-гоор тус тус нэмэгдсэн байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны эхний 4 сард 14 болж, өмнөх оны мөн үеэс 1-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр тус тус буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2019 оны 4 дүгээр сард 12 болж, өмнөх оны мөн үеэс 1-ээр, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 14 болж, 2 хүүхдээр тус тус буурсан байна.
Эхийн эндэгдэл 2019 оны эхний 4 сард 5 болж, өмнөх оны мөн үеэс 2-оор буурчээ. 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2019 оны эхний 4 сард 20 болж, өмнөх оны мөн үеэс 8-аар буурсан байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 4 сард 14.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 728 (5.4%)-аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 1189 (40.2%)-өөр, цусан суулгаар өвчлөгчид 159 (14.3%)-өөр, гонококт халдвараар өвчлөгчид 113 (6.9%)-аар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 660 (51.7%)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 251 (11.6%)-ээр буурсан байна
