
Өнөөдөр гадаа 14 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 29-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 149 дахь өдөр бөгөөд он дуусахад 216 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 14 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 25, таван шар мэнгэтэй улаан бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2652.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.70, юань 383.00, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Todnews.mn сайт хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа талаараа И-март дэлгүүрийн 5 давхарт 10.30 цагаас мэдээлэл хийнэ.
- “Эх үрсийн нандин хайр” өдөрлөг 11.00 цагт болох ШШГЕГ-ын 407 дугаар анги дээр болно.
- 09.00-10.00 цагт Нийслэлийн Засаг даргын тамгын газраас анх удаа гаргаж буй Улаанбаатар хотын “Иргэдийн төсөв 2019” эмхэтгэлийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцуулна.
- Хүүхдээ сонсох өдрийн хүрээнд хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгох зорилготой “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг 13.00 цагаас Пума зочид буудлын 2 давхар IMPERIAL HALL хурлын танхимд зохион байгуулна.
- Монголбанк 14.00 цагт цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас машинтай жагсагч Б.Цэгмидийг үндэслэлгүйгээр баривчилж хорьсон, цагдаа нар биед нь халдаж зодсон талаар эхнэр нь мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1917 оны энэ өдөр Америкийн 35 дахь ерөнхийлөгч Жон Фицжеральд Кеннеди мэндэлж байжээ.
- Мөн 1940 оны энэ өдөр сүмогийн 48 дахь ёкозүна Тайхо Кооки мэндэлжээ.
- Өнөөдөр Дэлхийн Хоол Боловсруулах Эрхтэн Тогтолцооны Эрүүл Мэндийн Өдөр тохиож байна.
- Мөн Швед улсад цагаан хоолтнуудын өдөр тохиож байгаа аж.
- 1988 онд Америкийн ерөнхийлөгч Ronald Reagan анх удаагаа ЗХУ-д айлчилж байжээ.