
“Тод ирээдүй“ эх үрсийн баярын арга хэмжээний талаар өнөөдөр хэвлэлийн хурал боллоо. Тавдугаар сарын 31-ний 12.00 цагаас E mart Чингис салбарын таван давхарт хүүхэд бүрт нээлттэй болох энэхүү арга хэмжээг Todnews.mn сайт санаачилж, "Скай трейдинг" ХХК-ийн "И март" худалдааны төв ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран зохион байгуулж байна.


Энэхүү өдөр зорьж ирсэн хүүхэд бүрт бэлэг өгч баярлуулахаас гадна хүүхдэд зориулсан арга хэмжээний үеэр БЗД-ийн Эрүүл мэндийн төвөөс чих хамар хоолой, шүдний үнэ төлбөргүй үзлэг хийнэ. Мөн “Тод-Эйч” эмнэлэг хүүхэд бүрт эрүүл мэндийн үзлэг хийх бол охидын мөрөөдлийг биелүүлэгч "Хатун" хувь хүний хөгжил, менежментийн төв загвар, бүжиг, гоо зүй зэрэг цогц сургалтандаа урамшуулалтай хамруулж бэлэг барихаар болжээ.



Мөн Тээврийн цагдаагийн алба, СБД-ийн “Улаанзагалмайн хороо”, “Дэлхийг гэрэлтүүлье” ТББ, “Монгол билэг сэтгэл судлалын төв”, “Эко гар урлал“ төв зэрэг хүүхдэд чиглэсэн хүүхдийн төлөө ажиллах хүсэл зорилготой төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран бяцхан үрсийг баярлуулахаар болжээ. Арга хэмжээнд урилгаар дуучин А Cool, жүжигчин Ц.Мичидмаа, дуучин Энжи, төгөлдөр хуурч Э.Эрххулан, Гүржийн миссийн тэмцээний Гранпри эзэд Ш.Хүслэн, Л.Үүрийнцолмон, дуучин Ж.Оюунтүлхүүр зэрэг уран бүтээлчид оролцоно.

Арга хэмжээнд урилгаар дуучин А Cool, жүжигчин Ц.Мичидмаа, дуучин Энжи, төгөлдөр хуурч Э.Эрххулан, Гүржийн миссийн тэмцээний Гран при эзэд Ш.Хүслэн, Л.Үүрийнцолмон, дуучин Ж.Оюунтүлхүүр зэрэг уран бүтээлчид оролцоно.