
Өнөөдөр гадаа 19 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 150 дахь өдөр бөгөөд он дуусахад 215 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 19 хэмийн дулаан бол шөнөдөө 0 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 26, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2652.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 382.50, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 14.00 цагаас ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд (2-р байр) тус сургуулийн Барилгын материалын лабораторийг шинэчлэн засварлаж ашиглалтанд оруулах, барилгын хог хаягдлыг дахин боловсруулах тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх нээлтийн ажиллагаа болно.
- 10.00 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын ээлжит XXV хуралдаан болно.
- ШӨХТГ-аас 11.00 цагт Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хурлаар шатахуун болон агентлагийн цаг үеийн шинжтэй зарим хяналт шалгалтын ажлуудаас танилцуулна.
- Эрүүл мэндийн яамны А зааланд 11.00 цагаас Дэлхийн тамхигүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.
- Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно.
- Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан "Хүүхэд насны төгсгөл 2019" тайланг танилцуулах хурал 14.00 цагт 23-р сургуулийн урд байрлах Хүүхдийг Ивээх Сангийн байранд болно.
- ЭХЯ, Финляндын Элчин сайдын яамтай хамтран "Ухаалаг эрчим хүч форум"-ыг Туушин зочид буудалд 08.30-12.00 зохион байгуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол дэлхийн тамхигүй өдөр.
- 1914 оын энэ өдөр сүмогийн 37 дахь ёкозүна Акиноүми Сэцүо мэндэлж байжээ.
- 1961 онд Өмнөд Африкийн холбоо статусаа өөрчилж, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс болсон.
- 1982 оны Хүйтэн дайн: Испани улс НАТО-д нэгджээ.
- 1985 онд АНУ-д хамгийн хүчтэй торнадо хуй салхи үүсч, жижиг том 41 торнадо үүсч, 76 хүний амийг авч оджээ.
- 2008 онд Кластерийн шилжилтийн тухай конвенцийг баталсан.