
Өнөөдөр гадаа 23 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 31-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 151 дахь өдөр бөгөөд он дуусахад 214 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 23 хэмийн дулаан бол шөнөдөө 6 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 27, гурван хөх мэнгэтэй шар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2653.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 383.00, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Нийслэлийн засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурал Хангарди ордны 14 давхрын А хурлын танхимд 14.00 цагт зохион байгуулагдана.
- 11.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд Хүүхдийн эрхийг хамгаалах ОУ-ын өдрийг угтсан ёслолын арга хэмжээ болно.
- 15 цагт Ерөнхий сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцана.
- Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд зохион байгуулж байна.
- “Тод ирээдүй“ эх үрсийн баярын арга хэмжээ 12.00 цагаас E-mart Чингис салбарын таван давхарт болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол дэлхийн тамхигүй өдөр.
- 1914 оын энэ өдөр сүмогийн 37 дахь ёкозүна Акиноүми Сэцүо мэндэлж байжээ.
- 1961 онд Өмнөд Африкийн холбоо статусаа өөрчилж, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс болсон.
- 1982 оны Хүйтэн дайн: Испани улс НАТО-д нэгджээ.
- 1985 онд АНУ-д хамгийн хүчтэй торнадо хуй салхи үүсч, жижиг том 41 торнадо үүсч, 76 хүний амийг авч оджээ.