
Маргааш буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг АВТОМАШИНГҮЙ ӨДӨР болгохоор шийдвэрлэсэн байна. Хязгаарлалт 07.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд зөвхөн хотын төвийн замд үйлчлэх аж.
Захирамжид зааснаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж:
- Д.Сүхбаатарын талбай,
- Цэцэг төвийн уулзвар,
- Боловсролын их сургууль,
- Цаг уурын уулзвар,
- Амарын гудамж,
- Туушингийн баруун уулзвар,
- Олимпийн гудамж,
- Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 6 дугаар сарын 1-ний өдрийн 07.00 цагаас 18.00 цаг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.