
Дүнжингарав худалдааны төвөөс хойш чиглэсэн автозамын зорчих хэсэгт эвдрэл гарсаны улмаас зорчих хэсгийг хааж Улаанбаатар зам засвар арчлалт компани эвдрэлийг засварлах ажил явагдаж байна. Иймд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс хойш чиглэсэн хөдөлгөөн баруун гар тийш эргэж Дүнжингарав худалдааны төвийн зогсоолоор дамжиж Нарны замруу гарах чиглэлийг сонгож хөдөлгөөнд оролцоно уу! хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

