
Өнөөдөр гадаа 22 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 3-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 154 дахь өдөр бөгөөд он дуусахад 211 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 8 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 30, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2652.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.40, юань 382.80, вон 2.23 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 18.03 цагт сар битүү болно.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Жирийн иргэдэд дарамт болж буй Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байгаа талаараа иргэн н.Мишиг мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Орон нутгийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд Ерөнхий сайдад хандаж хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс байгууллага, иргэдтэй хамтран зохион байгуулдаг "Сар бүрийн 3 - Цусаа бэлэглэх өдөр"-ийн нээлтийн ажиллагаа 10.00 цагаас болно.
- МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд 11.00 цагт Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан хятад хэлний сургалттай дунд сургуулуиудын 1-8 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Монгол-Хятадын найрамдал миний нүдээр" уран зургийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулна.
- ШӨХТГ-аас 11.00 цагт Засгийн газрын XI байрны 9-н давхарт 905 тоот Хурлын танхимд цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 09.30 цагт "Залуучууд, Энхтайван, Аюулгүй байдал" зөвлөгөөний нээлтэд оролцоно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол дэлхийн дугуйн өдөр.
- Мөн Тайванд Опиумын эсэргүүцлийн хөдөлгөөний өдөр тохиож байна.
- 2017 онд Лондонгийн гүүр дээр террорист халдлага гарч, найман хүн амь насаа алдаж, олон хүн шархаджээ. Тус халдлагыг Исламын террорист бүлэг үйлдсэн байна.
- 1982 онд Лондонд суух Израиль улсын элчин сайд Shlomo Argov Лондонгийн гудамжинд буудуулжээ. Азаар амьд үлдсэн ч саажилттай болсон байна.