
Өнгөрсөн шөнө БЗД-ийн 26-р хорооны “Олимп” хотхоны 17 дугаар давхраас 29 настай эмэгтэй унаж нас баржээ.
Тодруулбал, тус орон сууцны 17 дугаар давхрын тагтнаас хүн унасан тухай дуудлагыг өчигдөр буюу зургаадугаар сарын 2-ны өдрийн 23:25 цагт хүлээн авч онцгой байдлын алба хаагчид 23:37 цагт очиход тус хотхоны оршин суугч иргэн 29 настай эмэгтэй Г нь 17 дугаар давхраас үсэрч өргөтгөлийн 2 дугаар давхрын дээвэр дээр унаж нас барсан байжээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.