
Өнөөдөр гадаа 22 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 4-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 155 дахь өдөр бөгөөд он дуусахад 210 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 15 хэмийн дулаан бол шөнөдөө 2 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 1, найман цагаан мэнгэтэй хар бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2656.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 384.00, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.30 цагт ХАН УУЛ дүүргийн 10 дугаар хороо буюу Морингийн даваанд 1.2 километр авто зам, 11.20 цагаас тус дүүргийн 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх 2.8 километр авто замын нээлтийн үйл ажиллагаа болно.
- 09.00 цагт Новател зочид буудал, Ballroom танхимд "Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг болно.
- Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагдах “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн маргааш буюу 2019 үны 6 дугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 311-р ангид “Цэргийн Гавьяаны Улаан Тугийн Одон”-г гардуулна.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн Унгар улсад Үндэсний эв нэгдлийн өдөр тохиож байгаа аж.
- 1989 онд БНХАУ-ын Тяньаньмэний талбай дээр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг Ардын чөлөөлөх армийнхан хүчээр даржээ. Энэ үеэр 241 хүн нас барсан байна.
- 1985 оны энэ өдөр Германы хөлбөмбөгчин Lukas Podolski мэндэлжээ.
- 1919 онд АНУ-ын Конгресс АНУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр нэмэлт өөрчлөлтийг баталснаар эмэгтэйчүүд сонгох, сонгогдох эрхтэй болжээ.