
УИХ-ын гишүүн О.Баасанхүү сонгуулийн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үндсэн хуулиас гурван зүйлийг засах хэрэгтэй. Үүнд, сонгуулийн тогтолцооны асуудлыг шийдэх хэрэгтэй. Ялсан нам нь үргэлж сонгуулийн дүрэм зохиодог асуудлаа болих хэрэгтэй. Одоо найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болох гэж байна. Найман янзаар өөрчлөх нь утгагүй хэрэг. Үүнийг Үндсэн хуулиндаа тодорхой заачих хэрэгтэй.
Мөн би МАН-д хандаж нэг зөвлөгөө өгье, нэн түрүүнд 60 тэрбумаасаа салчих. Төрийн албыг худалдахаа болиод улс төрөөс хараат бус болгочих хэрэгтэй. Тэгсний дараа сонгуулийн хуулиа хэлэлцвэл зохино.
Өнөөдөр эд нар дахиад л сонгуулийн хуулиар туршилт хийж байна. Эд нар улс төрийн тавцангаас бүтнээрээ арчигдах магадлал өсөж байгаа болохоор айгаад байна. Судалгаагаар энэ хоёр намыг ард иргэдийн 70 хувь нь дэмжихгүй байна шүү дээ. Тийм болохоор энэ хоёр нам цаашид оршин тогтнох янз бүрийн арга хайж, туршилт хийж байна. Тийм учраас Үндсэн хуулийнхаа гол зарчим дээр тулгуурлаад анхаарах хэрэгтэй" гэлээ.