
Өнөөдөр гадаа 22 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 5-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 156 дахь өдөр бөгөөд он дуусахад 209 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 4 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 2, долоон улаан мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2656.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.30, юань 384.20, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI дугаар бага хурал Новотел зочид буудалд 08.40 цагаас эхлэнэ.
- 10.00 цагт нийслэлийн Хангарди ордны 14 давхрын хүндэтгэлийн танхимд "Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Артерийн гипертензийн менежментийг сайжруулья" аянд шалгарсан тэргүүний байгууллага, эрүүл мэндийн ажилтан, сайн санааны туслагч нарт шагнал гардуулах арна хэмжээ болно.
- Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг халз мэтгэлцээнд дуудах урилгыг 10.30 цагт гардуулна.
- “Транзит Монгол-2019 " Олон Улсын форум 10.00 цагт “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д болно.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас "Сайд Д.Сарангэрэл эмнэлэг, эмч, мэргэжилтнүүдийн нэр хүндэд халдсан уу" сэдвээр "Happy Veritas" төвөөс мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1998 оны энэ өдөр Оросын уран гулгагч Юлия Липницкая мэндэлжээ.
- Өнөөдөр Дэлхийн байгаль хамгаалах өдөр тохиож байна.
- Мөн Румын улсад Багш нарын баярын өдөр тохиож байгаа аж.
- 2013 онд Филадельфия хотод нэгэн барилга нурж, 6 хүн нас барж, 14 хүн бэртэж гэмтжээ.
- 2006 онд Бүгд Найрамдах Серби Улс "Серби ба Монтенегро" улсаас салан тусгаарлаж, тусгаар тогтнолоо зарлажээ.