
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойш эргэж , бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндйигөөр 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Улаанбаатар хотод үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна.