
Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ. Хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагч нарын сонор сэрэмжгүйгээс үүдэн ийнхүү харамсалтайгаар амиа алджээ. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж явахдаа хамгаалах суудал, бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.