
Өнгөрөгч оны аравдугаар сард Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг машинаар чирч, амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг үйлдсэн шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Тухайлбал, шүүгдэгч Б.Энхбаярыг хүний амь нас хөнөөсөн, мөн залилах гэмт хэрэг үйлдсэн хэргээр 20 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял тус тус оноожээ.