
Өнөөдөр гадаа 22 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 6-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 157 дахь өдөр бөгөөд он дуусахад 208 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 17 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 3, зургаан цагаан мэнгэтэй хөх нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2655.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.40, юань 383.60, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, IBO холбооны дэлхийн аварга, Гавьяат тамирчин Н.Төгсцогт 12.00 цагт The Corporate Hotel-д хэвлэлийн хурал зарлалаа.
- Улс, аймгийн аварга цолтой 500 гаруй малчин оролцсон зөвлөгөөн Тусгаар тогтнолын ордонд болно.
- 11.00 цагт Хангарди ордны 1 давхарт Хэвлэл мэдээллийн төвд Аялал жуулчлалын газраас “Талын салхи-2019” олон улсын мото наадмыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас эмч, багш нарын цалинг төсөвт дарамт учруулахгүйгээр нэмэх шийдлийн талаар ХҮН намаас мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас дөрвөн ээлжээр хичээллэж ачааллаа дийлэхгүй байгаа 133 дугаар сургуулийн багш, ажилчид хүүхдийн эрх зөрчиж байгаа энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хотын даргаас шаардаж, ирэх намар хичээл эхлэх боломжгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.
- 13.30 цагаас Зууны мэдээ сонины хэвлэлийн төвд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятад компаниуд татвараа нуун дарагдуулж, Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн баримтыг дэлгэнэ.
- "Чингис хааны цом-2019" олон улсын хоолны фестиваль 09.30 цагт Мишээл экспо үзэсгэлэн худалдааны төвд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна.
- 1993 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Пунсалмаагийн Очирбат сонгогджээ.
- 1799 онд Оросын яруу найрагч Александр Пушкин мэндэлж байжээ.
- Өнөөдөр Аргентин улсын Инженерүүдийн баярын өдөр тохиож байна.
- Мөн Швед улсын Үндэсний баярын өдөр юм.
- 1992 оны энэ өдөр БНСУ-ын алдарт 4minute хамтлагийн дуучин, бүжигчин Hyuna мэндэлжээ. Монголчууд түүнийг Troublemaker дуугаар нь сайн мэдэх юм.