
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх өнгөрсөн онд бага насны хүүхдэд хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай Э, М нарын хэргийг хянан шийдвэрлэжээ. Иргэн Э-д 13 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх болсон байна. Харин гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийг хүчиндсэн иргэн М-д бүх насаар нь хорих ял оноожээ.
М.Цог