
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн нэгдүгээр сургуулийн урд талын авто зам цөмөрчээ. Тодруулбал, засмал замын доор байрлаж буй усны шугам задарснаас үүдэн их хэмжээний ус алдагдаж, улмаар цөмрөлт үүсэхэд нөлөөлсөн байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус авто замын хойд эгнээг нь түр хаажээ. Одоогоор УСУГ-аас усны шугам задарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.