
Бүсийн аврагын төлөөх WBC холбооны тэмцээн тун удахгүй зохион байгуулагдана. Энэ талаар МУГТ Н.Төгсцогт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр WBC холбооны дэлхийн аварга АНУ-ын боксчин Гари Рассель Жуниорт тулалдах санал тавьжээ. Гэтэл Гари Рассель Жуниор тэрхүү саналыг хүлээн аваагүй байна. Хэрэв энэ саналыг хүлээн авахгүй бол WBC холбооноос АНУ-ын боксчин Гари Рассель Жуниорны аваргын бүсийг хураах ажээ.
Тэрбээр ярихдаа "Би бүх холбооны бүсийг цуглуулж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийг зорьж байгаа. Би хүлээн зөвшөөрөгдмөөр байна. Мэргэжлийн боксын холбоотой гэрээ байгуулсан учраас дараагийн 12 дахь удаагийн тулааны талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.