
Өнөөдөр гадаа 22 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 7-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 158 дахь өдөр бөгөөд он дуусахад 207 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 22 хэмийн дулаан бол шөнөдөө 3 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 4, таван шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал бие эрхтний хүч сайжрах гэнэ. Энэ өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2655.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 383.60, вон 2.26 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Бүтээн байгуулалтын газрын дарга, хурандаа Г.Батсуурь нар Төмөр замын бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжлээр ажилтан авах талаар хэвлэлийн хурал хийнэ.
- Эрүүл мэндийн яамны хурлын зааланд 09.00-17.00 цагийн хооронд Монголын бие бялдар хөдөлгөөн заслын холбооны 9-р чуулган "Хүүхдийн эмэгийн үеийн хөдөлгөөн засал" сэдвийн дор зохион байгуулагдана.
- Үндэсний мэдээллийн тѳвд 11.00 цагаас Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар “ПетроЧайна Дачин Тамсаг Монгол” ХХK Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн тѳвд 11.30 цагаас Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн талаар болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа холбогдох заалтыг зөрчсөн талаар АИХ-ын депутат, улсын бага хурлын гишүүн “Ардын эрхт түр хурлын төлөө” ТББ-ын УЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж, Г.Нороврагчаа, Д.Чилхаажав нар мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Балет хөгжил сан”, МУГЖ балетчин Д.Алтанхуяг мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Перу улсын Далбааны өдөр тохиож байна.
- 1993 оны энэ өдөр БНСУ-ын алдарт охидын Т-ара хамтлагийн дуучин, жүжигчин Jiyeon мэндэлжээ.
- 2013 онд Калифорни дахь Санта моника коллежийн гадна нэгэн залуу гал нээж, 6 хүний амийг авч оджээ.
- 1990 онд Флоридагийн Орландо хотын "Universal Studios Florida" парк нээгджээ.
- 1975 онд Англид анхны Крикетын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ.