
"Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам Завхан аймгийн Алдархаан сумын Ар амны тасархайн бууц хэмээх газар болж байна. Уг наадам энэ сарын 5-наас 7-ны хооронд Дорнын их найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа юм. Тус наадамд МЗХ-ныхон болон ерэн яруу найрагч нэгэн зэрэг Б.Явуухулангийн “ Би хаана төрөө вэ” шүлгийг уншлаа. Мөн энэ наадмын тэргүүн болон шагналт байрын яруу найрагч удахгүй тодрох юм.
Х.Доржпалам