
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн Б.Пүрэвдорж, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны иргэн Д.Чилхаажав, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэн Г.Нороврагчаа нар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэд “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсэж байна. Тодруулбал, төрийн байгууллагуудын харилцан уялдаа холбооны хариуцлага хяналтгүй байгааг засаж залруулах шаардлагатай байна. Мөн 2000 оны долоон өөрчлөлтийг засаж сайжруулах шаардлагатай. Энэ хуульд өмнө нь өөрчлөлт орсон боловч өнгө заслын төдий байсан. Харин зарчмын хувьд ямар ч өөрчлөлт орсонгүй” гэв. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд хандан шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа юм байна.