
Өнөөдөр гадаа 26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 10-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 161 дахь өдөр бөгөөд он дуусахад 204 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 14 градус дулаан байх нь ээ. Бага зэргийн бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 8, хоёр хар мэнгэтэй шар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас уртсах гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2655.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 383.70, вон 2.26 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 14.00 цагт сар тал болно.
- УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас хуралдана.
- Ард түмний эсэргүүцлийн жагсаал Хууль зүйн яамны гадаа 11.00 цагаас болох юм байна.
- Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас машинтай жагсагч Б.Цэгмид шоронгийн нөхцлийн талаар мэдээлэл хийнэ.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсэг Их Нарангийн хогийн цэг, "Нарантуул" худалдааны төвд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдэх зарим арга хэмжээг авна.
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Конго улсын тусгаар тогтносон өдөр.
- 2017 оны энэ өдөр Казахстан улсын Астана хотод "World expo" үзэсгэлэн нээлтээ хийжээ.
- 2003 онд "Spirit" хэмээх робот нисэгчийг хөөргөжээ.
- II пап лам Saint Rafqa хэмээн ливийн анхны эмэгтэй санваартанг канонжуулжээ.