
Нүхэн жорлонд хоёр настай хүүхэд унаж амиа алдсан харамсалтай хэрэг зургаадугаар сарын 6-ны өдөр Хөвсгөл аймагт гарчээ. Уг хэрэг тус аймгийн Тариалан суманд болсон байна. Онцгой байдлын алба хаагчид дуудлагын дагуу ослын газар очиход иргэн О-гийн хоёр настай хүү 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан байжээ.
Хөвсгөл аймгийн Аврах 46 дугаар ангийн 4 алба хаагч 11:55 цагт очиж, жорлонгоос цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.