
Засгийн газраас Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг нийт дөрвөн эгнээ болгохоор ажиллаж буй. Одоогоор хуучин хоёр эгнээг засварлах засварлах ажил эхэлжээ. Гэвч техникүүд нь засварын ажилд оролцож эхлээгүй байна. Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангийн хэлснээр замын ажлын тендерээс таван компани шалгарсан. Ингэснээр техникууд ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болох аж.
Харин шинээр хоёр эгнээ нэмэх ажлыг ирэх есдүгээр сарын 15-ны дотор эхлүүлэхээр төлөвлөжээ. Засвар арчлалтын хоёр эгнээний ажлыг энэ жил дуусгаж, шинэ хоёр эгнээг нь ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.