
Тэмбүү өвчинтэй тэмцэх "Улаан тариа 2" аян эхэллээ. Манай улсад бүртгэгдсэн нийт халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Мөн жилд 45-50 хүүхэд тэмбүү өвчинтэй төрж байна гэсэн судалгаа гарчээ. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах асуудал хэмээн Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл хэллээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Бид тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлага тулгарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хоёр удаа УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар бэлгийн замын халдварт өвчин, тэр дундаа тэмбүү өвчний талаарх мэдээллийг өгсөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлээр анхаарал хандуулж байна.
Өнгөрсөн жил төрөлхийн тэмбүүгийн 54 тохиолдол бүртгэгдсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд олон жилийн турш яригдаж байгаа уг асуудал бодитоор шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн үед бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэх үүднээс олон нийтэд бэлгэвч тараах аян өрнөсөн. Үүнээс хойш бодитой ажил хийгдсэнгүй.
Жирэмсэн эхчүүд тэмбүүгээр өвчилсөн тохиолдолд үр зулбах, дутуу төрөх, амьгүй төрөх эрсдэлтэй байдаг
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Тэмбүүгийн тархалт манай улсад социализмын үеийнхээс эрс нэмэгдсэн" хэмээн хэлсэн юм.