
Өнөөдөр гадаа 25 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 11-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 162 дахь өдөр бөгөөд он дуусахад 203 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 9, нэг цагаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2655.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.50, юань 383.00, вон 2.24 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Антибиотикийн зохистой хэрэглээ" үндэсний семинар болно.
- 10.00 цагт ЗТХЯ-ны гадна талбайд Таван толгой-Гашуунсухайтад нүүрс тээвэрлэх чингэлэгтэй тээврийн хэрэгслийг танилцуулна.
- 10.00 цагт НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.
- 11.00 цагт ХЗДХЯ-ны гадна талбайд иргэд “Зурагттай жагсаал” зохион байгуулна.
- 11.00 цагт СТӨ-нд Нийслэлийн хүмүүнлэгийн үйлсийг манлайлагчдыг алдаршуулах ёслол болно.
- 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд иргэн Р.Нямхүү шүүх, хуулийн байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.
- 11.00 цагт БНКазУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өөрийн байрандаа мэдээлнэ.
- 14.00 цагт “Шангри-Ла" зочид буудалд Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг зохион байгуулах хороо хуралдана.
- 15.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд "байгаль орчны эрхийн хэрэгжилт: Стратегийн өмгөөлөл" хэлэлцүүлэг болно.
- Төрийн ордонд 09.00 цагт “Г” танхимд С. Зоригийг амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооны хуралдана.
- “Үндэсний мэдээллийн төв”-д 10.00 цагт МҮХАҮТ, Монголын махны холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооноос хамтран хилээр амьд мал гаргах шийдвэрийн талаар мэдээлнэ.
- 11.00 цагт “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгаас унаж, хүнд гэмтсэн иргэний ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.
- 11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Азийн ардын урлагийн их наадам”-ын зохион байгуулагч нар тус наадмын талаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр Гондураст Оюутны эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
- 1975 онд Грек улс үндсэн хуулиа баталжээ.
- 1973 онд Ливийн засгийн газар АНУ-ын газрын тосны компаниудыг улсын өмч болгожээ.
- 1965 онд Их Британийн хатан хаан II Элизабет “Битлз” хамтлагийн хөгжимчдийг Британи гүрний одонгоор шагнажээ.