
Одоогоос есөн жилийн өмнө гадны нөлөөгүй амиа алдсан гэх хүүгийн ээж, иргэн Д.Донгормаа өнөөдөр мэдээлэл хийлээ. 2010 онд Налайх дүүргийн шүүхээс хохирогчийг усан живж нас барсан хэмээн дүгнэж, хэргийг хаажээ. Гэтэл бодит байдал дээр хохирочийн нүүр, ам хэсгээр хөхөрч, няцарсан байдалтай байсан бөгөөд ходоод, хоолойнд нь усны агууламж байгаагүй хэмээн хохирогчийн ээж үзэж байна.
Тэрбээр ярихдаа "Би энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлэхийн тулд есөн жилийн турш прокурор, шүүхийн байгууллагаар явлаа. Хүүг маань амиа хорлож, живж нас барсан хэмээн шүүх дүгнэсэнд би их гайхаж байна" гэлээ.
Мөн тэрбээр уг хэргийн үнэн зөвөөр шийдүүлэхээр УИХ-ын гишүүн, С.Зоригийн хэргийг шалгах түр хорооны дарга Ж.Батзанданд хандах гэнэ. Түүнчлэн хууль хяналтын байгууллагын алдаа завхарлаас болж хохирсон ээжүүдийг нэгдэхийг уриаллаа.