
Өнөөдөр гадаа 26 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 13-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 164 дахь өдөр бөгөөд он дуусахад 201 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 26 хэмийн дулаан бол шөнөдөө 9 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 11, найман цагаан мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрхтэн хурц болох гэнэ. Энэ өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2656.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.60, юань 384.20, вон 2.24 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- “ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШИНЖЛЭХ УХААН БА ТЕХНОЛОГИ” олон улсын II бага хурал “Holiday Inn Ulaanbaatar"-ын хурлын танхимд зохион байгуулагдана.
- 09.30 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар ургамалын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрийн салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ.
- 08.30-18.00 цагт "Корпорэйт конвеншн центр”-т "Хуульчдын форум"-ыг “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриан дор гурав дахь жилдээ зохион байгуулна.
- "Sunjin Grand" зочид буудлын Б блок, 6-р давхарт 13.00 цагаас "Босоо хөх Монгол" ТББ-аас "Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж буй асуудлууд" сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
- Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгээр Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан "Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо" төсөл хэрэгжүүлж, 21 аймагт төрийн худалдан авах ажиллагаа, төсвийн байгууллагын төсөв санхүү, сум хөгжүүлэх сангийн зарцуулалтад хяналт мониторинг хийсэн тайлангийн хэлэлцүүлэг 10.00 цагт Улаанбаатар зочид буудлын "Хөх-Асар" танхимд болно.
- 09.30 цагт Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулгад органик хүнсийг баталгаажуулах зорилготой хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулах ёслолын ажиллагаа болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр бол Унгарын Зохион бүтээгчдийн өдөр.
- 1988 оны энэ өдөр АНУ-ын жүжигчин Cody Walker мэндэлжээ. Тэрээр "Галзуу хурд" цувралын гол дүрүүдийн нэг Паул Уолкерын дүү бөгөөд "Галзуу хурд 7" кинонд ахынхаа гүйцээж чадаагүй хэсгүүдийг орлон тогложээ.
- 2015 онд Техаст цагдаагийн газрын гадна нэгэн залуу шалтгаангүйгээр гал нээж, үүнийхээ дараа өөрөө цагдаа нарт буудуулж нас баржээ.
- 2000 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ким Дэжун Хойд Солонгосын удирдагч Ким Чэн Иртэй БНАСАУ-ын нийслэл хотод уулзжээ.
- 2000 онд Итали улс Туркийн алуурчин Mehmet Ali Ağca-д өршөөл үзүүлжээ. Тэрбээр 1981 онд Жон Паул пап ламын амь насыг хөнөөхөөр завдаж байжээ.