
Энэ сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орно хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал, энэ сарын 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орох аж.