
Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 17-20-нд улс орон даяар явагдах аж. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Тодруулбал, Нийслэлийн төгсөгчид 2, 24, 28,45, 48, 52, 84 дүгээр дунд сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр хуваагдаж ЭЕШ-аа өгөх бол өмнөх оны төгсөгчид тав болон 23 дугаар сургууль дээр өгөх юм байна.
