
Хүчтэй салхи салхилж, бороо орж байгаагийн улмаас 15:40 минутын орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан тул Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ түр доголдоод байна. Шугамын гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж байгаа юм байна.