
Цаг агаарын байгууллагаас 2019 оны зургадугаар сарын 17-наас 24-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг танилцуулжээ. Хугацааны дунд үед ихэнх нутгаар халж, хугацааны сүүлээр борооших гэнэ.
Баруун аймгуудын нутгаар: 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 18, 19-нд зарим газраар түр зуурын бороо, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед халж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Бусад хугацаанд бага зэрэг сэрүүн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн зүүн хэсгээр, 21, 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
Харин Улаанбаатарт +31 хэм хүртэл хална.
