
Амралтын өдрүүдэд усархаг бороо их орсны улмаас гол мөрөн үерлэсэн билээ. Тэгвэл өчигдөр орой Сэлбэ голоос хүний цогцос олджээ. Зарим эх сурвалж цогцсыг живж нас барсан хүнийх хэмээн таамаглаж байна.
Хэргийг тодруулбал, Өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд "Сэлбэ голд эрэгтэй хүний цогцос байна" гэх дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн алба хаагчид нэр хаяг тодорхойгүй /50 орчим насны, эрэгтэй/ хүний цогцсыг голоос гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.