
“Оюутан цэрэг-2019” цэргийн анхан шатны мэдлэг олгох бэлтгэл сургалтад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймгийн их, дээд сургуулиудын 130 оюутан хамрагдаж байна.
Энэ жилийн “Оюутан цэрэг” сургалтыг зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг түшиглэн зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Баруун таван аймгийн их, дээд сургуулийн оюутнууд 2016 оноос эхлэн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсан бөгөөд энэ хугацаанд 600 орчим оюутан цэргийн эрдэмд амжилттай суралцжээ.