
Өнөөдөр гадаа 25 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 169 дахь өдөр бөгөөд он дуусахад 199 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 11 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 16, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2660.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 384.00, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- MN-Мэдээллийн төвд 11.00 цагт Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 19-22-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрьеэгийн тархалтыг нуун дарагдуулсан хэргээр Цагдаагийн байгууллагад өгөх талаар жагсагчид хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 12.00 цагаас Зууны мэдээ сонины байранд БЗД иргэдийн тѳлѳѳлѳгчдийн хурлын тѳлѳѳлѳгч Б. Дэмбэрэл, Г. Хонгор нар дүүрэгт үүссэн хууль бус үйл ажиллагааны талаар хэвлэлийн хурал зарлажээ.
- Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн 9 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд болно
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Их Британид Ватерлоогийн тулалдааныг эргэн дурсах өдөр тохиож байна.
- Мөн Камбож улсад "Эх хатан" хэмээн дуурсагддаг Norodom Monineath хатны мэндэлсний 82 жилийн ойг тэмдэглэнэ.
- Азербайжанд Хүний эрхийг хамгаалах өдөр тохиож буй.
- Италийн хөлбөмбөгчин бөгөөд Рома багийн жигүүрийн довтлогч Марко Боррьелло 1982 оны энэ өдөр мэндэлжээ.
- 1979 онд АНУ, ЗХУ "SALT II"-ын гэрээнд гарын үсэг зуржээ.
- 2006 онд Казакын сансрын анхны хиймэл дагуул болох "KazSat-1" хөөрчээ.
- 1982 онд Италийн банкны эзэн Roberto Calvi-гийн цогцос Английн Лондон хотын "Blackfriars" гүүрэнд өлгөөтэй байгаагаар олджээ.