
Өнөөдөр гадаа 25 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 18-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 170 дахь өдөр бөгөөд он дуусахад 198 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 27 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 17, хоёр хар мэнгэтэй улаагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2660.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.00, юань 384.20, вон 2.24 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.00 цагаас Гэр бүлийн тухай хуулийн хэлэлцүүлгийг улс орон даяар хэлэлцүүлж дууссантай холбогдуулж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Үндэсний мэдээллийн тѳвд 11.30 цагаас Сонгинохайрхан дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- Үндэсний мэдээллийн тѳвд 12.00 цагаас БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Д.Хонгор нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- “Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог илүү хүртээмжтэй болгох, жендэрийн орчин нөхцөлийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулна.
- 13.30 цагаас "Ази Европын бүс нутгийн ложистикийн чиг хандлага ба Монголын тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг" сэдэвт семинар болно.
- 11.00 цагт Спортын төв ордны III давхрын 303 тоот хурлын танхимд “Монголын тамирчдын өдөр”-ийг тэмдэглэх өдөрлөгийн талаар хэвлэлийн хурал болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1980 оны энэ өдөр Португалийн алдарт хөлбөмбөгч Nuno Santos мэндэлжээ.
- Мөн 1978 оны энэ өдөр АНУ-ын нэрт жүжигчин, бүжигчин Zoe Saldana мэндэлжээ. Түүнийг "Төв тайз" хэмээх балетын тухай өгүүлэх киноных нь дүрээр үзэгчид илүүтэй мэдэх биз ээ.
- 1991 онд Унгар дахь ЗХУ-ын нөлөөлөл үгүй болжээ.
- 1988 онд II пап лам 117 Вьетнамын шоронгийн хоригдлыг адислаж байжээ.