Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддаг буудлагын тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэ жилийн тэмцээнд нийт 11 байгууллагын 150 гаруй тамирчид өрсөлдөж ур чадвараа сорьсон байна.
Тэмцээнд оролцогчид карбины нэг, хоёрдугаар дасгал, гар бууны нэг, хоёрдугаар дасгал, болон мэргэн буудагчийн гэсэн төрлүүдэд өрсөлдөж Монголын практик буудлагын холбооны мэргэжлийн шүүгч нар шүүн явуулав. Тус тэмцээнд багийн буудлагын төрөлд нийлбэр дүнгээр:
Нэгдүгээр байранд: Цагдаагийн ерөнхий газар,
Хоёрдугаар байранд: Хил хамгаалах байгууллага, Хилийн 0303 дугаар тусгай салбарын II баг,
Гуравдугаар байранд: Тагнуулын ерөнхий газрын баг тамирчид орлоо.
Тэмцээнд амжилттай оролцон алтан медаль хүртсэн нийт баг, тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрэмжит шагналыг гардуулжээ.