
Өнөөдөр гадаа 30 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 20-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 171 дахь өдөр бөгөөд он дуусахад 194 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 30 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 18, нэг цагаан мэнгэтэй шар хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд малын гарлагатай гэнэ. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2659.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.20, юань 385.30, вон 2.25 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 11.10 цагаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сай П.Сияртотой өргөтгөсөн уулзалт хийнэ.
- 11.50 цагаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сай П.Сиярто нар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ.
- 09.30 цагаас НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар "Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн хяналт шалгалт-ын танилцуулга, "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалт"-ын танилцуулга зэрэг нийт таван асуудлыг хэлэлцэнэ.
- “ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” форум эхэлнэ.
- Онцгой байдлын албаны 15 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээ Сүхбаатарын талбайд 09.00 цагаас Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалаар эхэлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 451 онд Ромын эзэнт гүрэн Хүн нарын их хаан Атиллагын эсрэг шийдвэрлэх томоохон тулааныг хийжээ. Энэхүү тулааныг түүхэнд Чалонс талын тулаан хэмээн тэмдэглэн үлдээжээ.
- 1840 онд зохион бүтээгч Самуэль Морз өөрийн нээлт болох Телеграфын патентаа авч байжээ.
- 1877 онд Александр Грэхам Бэлл Дэлхийн анхны телефон утасны үйлчилгээг Канадын Онтарио хотноо нээжээ.
- 1900 онд Оросын ШУ академиас “Оросын туйлын экспедиц” Санктпертбург хотоос “Заря” хэмээх уурын хөдөлгүүрт дарвуулт хөлгөөр аяллын гараагаа эхлүүлэв. Экспедиц алдарт Санниковын газрыг хайх зорилготой байсан гэдэг.
- 1944 онд Герман улс туршилтын V-2 маркийн Пуужинг амжилттай хөөргөжээ. Пуужин 176 км өндөрт хүрсэн явдал нь хүн төрөлхтний түүхэн дэх хүний гараар хийсэн бүтээл гадаад сансарт хүрсэн анхны тохиолдол байв.
- 1990 онд Ангараг гаригын дагуул болох бага гариг Эврикаг нээв.