
ЦУОШГ-аас ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод +30 градус хүртэл хална хэмээн мэдээлсэн билээ.
Зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гадаа орчны температураас +20-30 градус илүү болдог аж. Өөрөөр хэлбэл, гадаа +25 градус үед машин дотор 45-55 градус болдог байна. Иймд халууны улирал эхэлсэнтэй холбогдуулан автомашинд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхин явахгүй байхыг АНХААРУУЛЖ БАЙНА!