
"Шинэ эрин" сургуулийн элсэлтийн шалгалтын 40 асуулттай тестийн 4 нь алдаатай байсан талаар эцэг эхчүүд мэдээлэл хийлээ.
Тус сургуульд шинээр элсэж буй сурагчдыг бүртгэхдээ хүүхэд бүрээс 25.000 төгрөгийн хураамж авчээ. Элсэлтийн шалгалт дууссаны дараа зарим сурагч математикийн бодлого алдаатай байсан талаар эцэг эхчүүддээ хэлсэн байна. Эцэг, эхчүүд тухайн бодлогыг холбогдох багш нараар шалгуулахад шалгалтын бодлого алдаатай байсан нь нотлогджээ. 40 бодлоготой тестийн дөрөв нь алдаатай байсан бөгөөд энэ тестээр 1200 хүүхдээс шалгалт авсан гэв.
Эцэг, эхчүүд сургуулийн захиргаанд гомдол гаргасан боловч хүлээж аваагүй аж. Мөн тус сургууль нь цахим хуудсандаа алдаатай материалаа зөв материалаар сольж оруулсан хэмээн эцэг эхчүүд ярилаа.
Иймд 1200 хүүхдийн эрх ашиг зөрчигдсөнд сургуулийн захиргаа болон БСШУСЯ хариуцлага хүлээхийг шаардав.