
Өнөөдөр гадаа 32 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 21-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 121 дахь өдөр бөгөөд он дуусахад 193 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 32 хэмийн дулаан бол шөнөдөө 17 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 19, есөн улаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөх гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2659.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.50, юань 388.00, вон 2.27 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 09.00 цагт НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын байрны 3 давхрын хурлын танхимд “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс – Иргэний нийгмийн түншлэл” уулзалт болно.
- 11.00 цагт Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлийнхөн Ардчиллын ордонд УИХ дахь Ардчилсан намын гишүүдийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзахыг уриалж хэвлэлийн хурал хийнэ.
- 10.00 цагт Монголбанкны Д байрны /ХЗЯ талаасаа/ 5 давхрын хурлын танхимд Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Төв банкны бүртгэлийг улам боловсронгуй болгох системийг нэвтрүүлэх ёслолын арга хэмжээ болно.
- "Европын худалдааны өдөрлөг-2019" Бест Вестерн-Туушин зочид буудалд 09.00-16.00 цагийн хооронд болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- ЗХУ-ын хөгжмийн зохиолч, дуучин, хөгжимчин, жүжигчин, барималч, сийлбэрч, "Кино" хамтлагийг үүсгэн зохион байгуулагч, ахлагч нь байсан Виктор Цой 1962 оны энэ өдөр мэндэлж байжээ.
- Өнөөдөр Иогийн олон улсын өдөр тохиож байна.
- Түүнчлэн хүмүүнлэг үзэлтний олон улсын өдөр тохиож байгаа аж.
- 1987 оны энэ өдөр БНСУ-ын алдарт Super junior хамтлагийн дуучин, жүжигчин Kim Ryeowook мэндэлжээ.
- 2013 онд амиа золиослогч Пакистанд бөмбөг тэсэлж, 15 хүний амийг авч оджээ. Мөн энэ үеэр 20 гаруй хүн бэртэж гэмтжээ.
- 2006 онд Дэлхий ван гаригийн хамгийн сүүлд нээгдсэн 2 сарыг Nix болон Hydra хэмээн албан ёсоор нэрлэжээ.