
Өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр Урьдчилан хорих 461-р ангиас бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байсанД.Төмөр гэгч этгээд оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл түүнийг өнөө өглөө Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоос баривчилсан байна.
Тодруулбал, оргодол Д.Төмөр нь энэ сарын 21-ний өдрийн 06:00 цагийн үeд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх гэж байхад нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд барьсан байна. Одоо Замын-Үүд дэх цагдаагийн хэлтэст шалгаж байна.