
ШӨХТГ-аас авто үйлчилгээний газруудад хийсэн хяналт шалгалтын үр дүнгээ танилцууллаа.
Шалгалтаар зарим авто үйлчилгээний газар зөвшөөрөлгүй, үнэ тарифыг ил тавьдаггүй, автомашиныг хүлээн авсан талаар тэмдэглэл хөтөлдөггүй, ажлын байрны нөхцөл бүрдээгүй, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүй газарт үйл ажиллагаа явуулж байжээ.
2014 оноос хойш нийслэлд авто үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийгдээгүй бѳгѳѳд яаралтай хяналт тавьж шаардлага хүргүүлэх хэрэгтэй хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ.