
Жил бүрийн зургаадугаар сарын 22-ны өдөр хамгийн урт өдөр, богино шөнө болдог билээ. Тэгвэл маргааш энэ өдөр тохиох гэж байна.
Маргааш өглөө нар 04:53 цагт мандаж, орой 20:55 цагт жаргах аж. Түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22-н болоход дахин тэнцдэг. Харин дараа нь шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө, богино өдөр тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг юм.