
Өнөөдрөөс зарим автозамуудыг түр хааж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Авто плазагийн зүүн тал, 11-р хорооллын 1-р байрны баруун талын авто замыг түр хааж, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5 ОНӨААТҮГ нь гадна дулааны шугам засварын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн цэвэр усны шугамын угсралтын ажлыг НАБСАН” ХХК хийж гүйцэтгэх тул Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Хайлаастын авто замыг Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг түр хааж байна.