
Өнөөдөр гадаа 29 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
6 дугаар сарын 24-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 175 дахь өдөр бөгөөд он дуусахад 190 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 29 хэмийн дулаан бол шөнөдөө 17 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 22, зургаан цагаан мэнгэтэй хар луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал идээ ундаа элбэг олдох гэнэ. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2659.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 43.00, юань 388.00, вон 2.27 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- 10.00 цагт “Оюу толгой” компанийн байранд Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах талаар мэдээлнэ.
- 09.30 цагт Сүхбаатарын талбайд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттиг угтана.
- 10.00 цагт Багш хөгжлийн ордонд ирэх хичээлийн жилийн сургалтын бүтэц, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэлэлцүүлэг болно.
- 12.00 цагт Хурд хамтлаг “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн аянаа эхлүүлэхээр Хэнтий аймгийг зорино.
- “Үндэсний мэдээллийн төв”-д 12.00 цагт “Монголд бид үйлдвэрлэв" ТББ-аас ЖДҮХС болон Чингис бондын талаар мэдээлнэ.
- 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1925 онд Берлинд Засгийн газрын ордныг Их инфляцын үеэр мөнгө нь үнэгүйдсэн хөрөнгө оруулагчид эзлэн авчээ.
- 1930 онд онгоц илрүүлдэг радарыг анх ашиглажээ.
- 1934 онд Украины нийслэлийг Харьковаас Киев руу шилжүүлжээ.
- 1945 онд Москвагийн Улаан талбайд Ялалтын парад болжээ.
- 1963 онд “BBC” агентлагийн студид олон нийтэд анх удаа видео тоглуулагчийг танилцуулжээ.
- 1981 онд Англид тэнгэрээс том мөс унаж орон сууцны байшингийн дээврийг цөмлөжээ. Байгалийн эл сонин үзэгдэл үе үе болдог бөгөөд эрдэмтэд одоогоор бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа аж.
- 1987 оны энэ өдөр Аргентины тамирчин, хөлбөмбөгчин Лионель Месси төржээ.